Open iToim app
Анализ | 3 мин уншина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Баттулгын замыг зассаар байх уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Баттулгын замыг зассаар байх уу
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 29
-ГАЦУУРТЫН ТҮҮХ-
Канад улсын Сентерра гоулд Инк компани нь Бороогоулдын уурхайг 2004-2012 хүртэл ашиглаж, Бороогийн ордыг олборлож дуусгасан байдаг. Түүнээс өмнө Гацуурт ХХК нь Гацууртын шороон орд буюу гадаргын гэснийг 1998-2002 оны хооронд олборлож дууссан бөгөөд тусгай зөвшөөрлөө Бороогоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Канад улсын Сентерра гоулд Инк руу худалджээ.  
Канад улсын Сентерра гоулд Инк 1999-2003 онуудад өөрийн зардлаар Гацууртын орд дээр эрэл хайгуул хийж өнөөгийн Гацуурт нэртэй үндсэн ордыг илрүүлсэн. Улмаар Бороогийн алтны орд дууссаны дараа буюу 2010 оноос эхлэн Канадууд гацууртын ордыг ашиглахаар зорьж эхэлсэн байдаг. Энэ үед Х.Баттулга тэргүүтэй гишүүд “Сү.Батболд нар Гацууртын ордыг ашиглах гэж байна” гэсэн пиар хийж, улмаар Ноён уултай ойрхон гэх үндэслэлгүй мэдээллийг цацаж эхэлсэн түүхтэй. Энэ нь ч өнөөгийн их улс төрийг эхлүүлсэн байна.
Улмаар маргаан нь шүүхийн шат руу орж 2016-2018 онд идэвхтэй үргэлжилсэн. Гэтэл 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор асуудал гаднын хөрөнгө оруулагчид сөрөг тусч эхэлсэн. Энэ үед Х.Баттулгын хүргэн Сингапур дахь Монголын Элчин сайд Жорж гэх бизнесмэн Бороогоулд ХХК болон Гацууртын ордыг эзэмшдэг Сентерра гоулд Монголиа ХХК-ийг Канадын хөрөнгө оруулагчдаас худалдан авах хэлцэл хийж эхэлжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчдад бага үнэ өгч буюу хүчээр авахаар ажиллаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Сингапур, Монголын хамтарсан хөрөнгө оруулагчид зах зээлийн үнэ санал болгосноор тухайн ордуудыг Х.Баттулгаас түрүүлж 2018 онд худалдан авчээ.
Үүнд хилэгнэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сүрийг далайлган Ноён уулаа аврах хөдөлгөөн гэгчийг бий болгож тэргүүнээр нь тэмцэгч Уянга, сэтгүүлч Отгон, Босоо Ганбаа, одоогийн УИХ-ын гишүүд болох Н.Алтанхуяг, Л.Мөнхбаясгалан зэргээр түрий барьж шүүхэд нөлөөлж эхэлсэн байна. Эцэст нь, өөрөө Ерөнхийлөгч, шүүхэд нөлөөлдөг хаан байх үедээ 2019 оны 12 дугаар сард Гацууртын тусгай зөвшөөрлүүдийг “байгаль орчинд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр” цуцлуулжээ. Гэвч тухайн компани нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй буюу байгаль орчинд хохирол учруулсан тохиолдол байгаагүй юм.
Гэсэн хэдий ч шинэ хөрөнгө оруулагчид Х.Баттулгад ямар ч оролцоо амлаагүй буюу хамтран ажиллагаагүйд уурссан тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шахаж 2020 оны 05 дугаар сард буюу шүүхээр эцсийн шийдвэр гарснаас 5 сарын дараа Гацууртын орд дотор “Ноён уул, Хүннүгийн булш” байдаг гэх хий хоосон нэрээр огт хамааралгүй Гацууртын ордыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Эцэстээ тэрээр Ерөнхийлөгчөөс буухын өмнө үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр 2021 оны 06 дугаар сард зарлиг гаргаж өмнөх жилүүдэд тахиж, шүтэж байгаагүй уулыг төрийн тахилгат болгосон юм. Өнөөдрийг хүртэл Гацууртын ойр хавийг тахиж байгаагүй нь түүхэн илрэл юм.
Хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдаас Х.Баттулга, түүний хамсаатнуудад хувь өгөөгүй, амлалт гаргаагүйн төлөө тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хар пиар, худал мэдээлэл түгээсээр эдийн засагт ач холбогдолтой гацууртын ордыг Ноён уулын хэсэг мэтээр тайлбарлаж, төөрөгдүүлсээр иржээ.
Одоогийн хөрөнгө оруулагчид нь Х.Баттулга, түүний хамсаатнуудад бус Монгол Улсын төрд 34 хувиа үнэгүй өгч, нэмээд 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа АМНАТ төлөхөөр болсонд тэрээр дахин уурссан бололтой. Түүнийг даган хүрээлдэг УИХ-ын гишүүд, тэмцэгчид нь Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Засгийн газрын тогтоолыг эрс эсэргүүцэж, сумны үзүүрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү шилжүүлж байгаа нь харагдаж байна.
Гацууртын ордыг Х.Баттулга, түүний хамсаатнууд бус Монголын төр өөрөө гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран байгаль орчинд ээлтэй байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй юм.  
Х.Баттулгын эхлүүлсэн Ноён уул, хүннүгийн булш нэрийн дор гацууртын ордыг булаах санаархлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөхшүүлсээр байх уу?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн