Open iToim app
Спорт | 2 мин уншина

Неймар 981 хоногийн дараа Бразилын шигшээд эргэн ирлээ

Неймар 981 хоногийн дараа Бразилын шигшээд эргэн ирлээ
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 25
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий С хэсгийн сүүлийн тоглолтод Бразилийн шигшээ баг Шотландыг 3:0-ээр буулган авч, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа. Тус тоглолтын гол баатар нь дубль хийсэн Винисиус байсан бол Бразилийн бүх цаг үеийн мэргэн бууч Неймар 981 хоногийн дараа шигшээ багтаа эргэн ирлээ.
Тоглолтын долоо дахь минутад Винисиус Шотландын хамгаалагчдын алдааг ашиглан тооны харьцааг нээсэн бөгөөд эхний үеийн төгсгөлд дахин гоолдож дубль хийснээр Бразилийн ялалтын суурийг тавьжээ. Харин хоёрдугаар үед Матеус Кунья гоол оруулж, 3:0-ээр буулган авлаа.
undefined
Карло Анчелоттигийн удирдсан Бразилийн шигшээ ийнхүү гурван тоглолтоос долоон оноо авч “С” хэсгийг тэргүүлсэн бол Марокко хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Шотланд гуравдугаар байрт бичигдэж, дараагийн шатанд үлдэх эсэх нь бусад хэсгийн үр дүнгээс шалтгаалах болов.
Гэвч тоглолтын хамгийн онцлох мөч нь Неймарын эргэн ирэлт байлаа. Өдгөө 34 настай довтлогч хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Венесуэлийн эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохдоо өвдөгний хүнд бэртэл авч, урт хугацаанд талбайгаас холдсон юм. Олон удаагийн эмчилгээ, сэргээн засах бэлтгэлийн дараа тэрээр ДАШТ-ий бүрэлдэхүүнд дахин багтаж, Шотландын эсрэг тоглолтын төгсгөлд сэлгээнээс орсноор шигшээ багийнхаа төлөө 981 хоногийн дараа дахин талбайд гарлаа.
Неймар талбайд гарч ирэх үед Бразилийн хөгжөөн дэмжигчид босон алга ташиж, түүний нэрийг дуудан угтсан нь тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болсон байна.
79 гоолтойгоор Бразилийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч Неймарын хувьд энэ нь карьерынхаа дөрөв дэх ДАШТ болж байна. Харин Винисиус Жуниор, Родриго, Матеус Кунья зэрэг шинэ үеийн ододтой нэгдсэнээр Бразил аваргын төлөө өрсөлдөх хамгийн хүчирхэг багуудын нэг гэдгээ дахин харууллаа.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн