Open iToim app
Спорт | 2 мин уншина

Роналду зургаан ДАШТ-д дараалан гоолдсон анхны тоглогч боллоо

Роналду зургаан ДАШТ-д дараалан гоолдсон анхны тоглогч боллоо
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 24
2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний K хэсгийн тоглолтод  Португалын шигшээ баг Узбекистаны шигшээ багийг 5:0-ээр илт давуу буулган авч, хэсгээ тэргүүлэх чухал ялалтыг байгууллаа.
Тоглолтын гол баатар нь Португалын ахлагч Криштиану Роналду байв. Тэрбээр хоёр гоол оруулснаар дэлхийн аваргын зургаан өөр тэмцээнд гоолдсон түүхэн дэх анхны тоглогч болж, хөлбөмбөгийн ертөнцөд дахин нэг шинэ хуудсыг нээлээ. Таван ДАШТ-д гоол оруулсан тоглогч байсан ч зургаан удаа дараалан нэрээ мөнхөлсөн тоглогч байгаагүй юм.
undefined
Португал тоглолтыг эрчтэй эхлүүлж, зургаа дахь минутад Роналду тооны харьцааг нээв. Үүнээс ердөө 11 минутын дараа зүүн жигүүрийн хамгаалагч Нуно Мендеш багийнхаа хоёр дахь гоолыг оруулж, давуу байдлыг баталгаажууллаа.
Узбекистан эхний үед тооны харьцааг ойртуулах боломж гаргасан ч довтлогч Аббосбек Файзуллаевын оролцсон довтолгооны өмнө дүрэм зөрчсөн гэж VAR систем тогтоосноор гоол хүчингүй болсон юм. Харин эхний үе өндөрлөхийн өмнөхөн Бруну Фернандешийн оновчтой дамжуулалтыг Роналду амжилттай төгсгөж, өөрийн болон багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдэв.
Хоёрдугаар үед ч Португал давамгайллаа үргэлжлүүлсэн. 60 дахь минутад Фернандешийн булангийн цохилтын дараа Узбекистаны хамгаалагч бөмбөгийг өөрийн хаалгандаа оруулснаар тоо 4:0 болсон бол сэлгээгээр талбайд гарсан Рафаэл Леау тоглолтын төгсгөлд гоолдож, эцсийн цэгийг тавилаа.
Энэхүү ялалтын дараа Португал хоёр тоглолтоос дөрвөн оноо цуглуулж K хэсгийг тэргүүлж эхэлсэн бол дэлхийн аваргад анх удаа оролцож буй Узбекистан дараалан хоёр дахь ялагдлаа амсав.
Гэсэн ч тоглолтын дараах гол ярианы сэдэв нь Португалын ялалт бус, харин Криштиану Роналдугийн шинэ дээд амжилт байлаа. 2006 онд Германд болсон ДАШТ-д анхны гоолоо оруулж байсан тэрбээр 2026 онд ч дэлхийн аваргын тайзнаа гоолдож, зургаан өөр тэмцээнд гоол оруулсан анхны бөгөөд цорын ганц тоглогч болж чадсан юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн