Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал мэдээлэл өглөө.
Долдугаар сарын 11,12 амралтын өдөр буюу бямба, ням гарагт таарч байгаа учраас 17,18-ны ажлын өдрийг амралтын өдөр болгохоор шийдвэрлэсэн.
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал “Монгол Улсын Засгийн газар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Харин энэ жил долдугаар сарын 11, 12-ны өдөр бямба, ням гарагт тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргалаа.
Мөн эдгээр өдрийн нөхөн ажиллах зохицуулалтыг хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, компанийн удирдлагуудад даалгалаа. Түүнчлэн долоодугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байгаа юм.
Нөхөн ажиллах зохицуулалтын тухайд, долоодугаар сарын 16, 17-ны амралтын өдрүүдийг 2026 оны төсвийн жилдээ багтаан аль нэг өдөр нөхөн ажиллуулах асуудлыг холбогдох сайд нарт үүрэг болгон шийдвэрлэсэн” гэсэн юм.