Барилга байгууламжийн 87, Инженерийн шугам сүлжээний 4, Их засварын 58, Тохижилтын 8, Тоног төхөөрөмжийн 7, 5 ажилд зураг төсөл хийгдэж байна.
Сургуулийн барилга, өргөтгөл 33, Цэцэрлэгийн барилга, өргөтгөл 32, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14, Спорт заал, цогцолборын гурван барилгын ажил үргэлжилж байна.
Дулаан хангамжийн ажил-25 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн салбарын өвөлжилт-15 хувь, Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээ-58 хувь, Халаалтын зуухны өвөлжилт-17 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ, угаалга, тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Барилга, авто зам, явган замын ажлын талбайн аюулгүй байдлыг хангах, Тоосжилтыг бууруулах зорилгоор зам талбайг усалж, чийгшүүлэх, Замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, Үерийн далан, суваг, борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээг эрчимжүүлэх, “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам 2026” наадмын аюулгүй байдал, үйлчилгээний зохион байгуулалтад онцгой анхаарах, Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, Төрийн үйлчилгээг e-business.mn системээр цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хангах, Аж ахуйн нэгжүүдийг өөрийн орчны 50 метрийн нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, цэвэрлэхийг үүрэгжүүлэх, Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, Эрчим хүчний салбар болон холбогдох байгууллагуудын өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хэрэгжилтийг хангахыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
