Open iToim app
Парламент | 1 мин уншина

Долдугаар сарын 9-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулна

Долдугаар сарын 9-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулна
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 16
Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа учраас долдугаар сарын 9-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болжээ.
Эээ жил Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг санаачлан өргөн барьсан. УИХ хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжиж, хэлэлцэж байгаа. Тэгвэл хаврын чуулган хаахаас өмнө тус хуулийн төслийг батлахгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэлсэн. Хэрвээ П.Сайнзориг гишүүний санаачилсан хуулийг УИХ батлахгүй бол энэ жил 1024 бөх барилдуулах боломжгүй. Харин тэгш ойд зориулан хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болсон байна.
УИХ-ын тухай хуульд хүндэтгэлийн хуралдааныг ямар тохиолдолд хуралдуулах тухай дараах байдлаар заасан байдаг юм.
21.1.Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.
21.2.Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана гэж заасан байдаг.
Хүндэтгэлийн чуулганаар ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд оролцдог уламжлалтай.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн