Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын дарга ч, Ерөнхий сайд ч сөрөг хүчнийхээ шаардлыг үл тоов

УИХ-ын дарга ч,  Ерөнхий сайд ч сөрөг хүчнийхээ шаардлыг үл тоов
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг тавдугаар сарын 25-нд Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгааг АН-ынхан хэлж байгаа.
Тэд УИХ-ын дарга С.Бямбацогтод Цэцийн хугацаа нь дууссан дарга Г.Баясгалан болон өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Л.Өлзийсайхан нарын оронд дараагийн томилгоо хийх болон, салбарт нь цэрэг амиа алдсан Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохыг шаардсан. Харамсалтай нь УИХ-ын дарга ч, Ерөнхий сайд ч сөрөг хүчнээ үл тоон шаардлагад нь хариу өгөөгүй, таг болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал АН-ын бүлгээс албан бичиг ирээгүй гэж өчигдөр мэдэгдсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл 25-нд Ерөнхий сайдад албан бичгээ хүргүүлсэн гэсэн юм. Шаардлагыг хүн хүлээж авахгүйгээр барахгүй хариу өгөхгүй байгаа учраас Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцохоор огцруулах гарын үсэг цуглуулж эхлээд байгаагаа мэдэгдсэн.
Харин УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын шаардлагыг хүлээн авч Цэцийн гишүүдийн томилгоог удахгүй оруулж ирнэ гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл оруулж ирсэнгүй. Гэтэл хаврын чуулган хоёр 7 хоногийн дараа буюу энэ сарын 30-нд хаана. Тиймээс хаврын чуулганд багтаан сөрөг хүчнийхээ шаардлагыг биелүүлж Цэцийн орон гарсан хоёр гишүүнийг томилохгүй бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн