Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана

“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британи Умард Ирландын Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
undefined
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал, нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийн нэг “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана. “Улаанбаатар Метро” төслийн санхүүжилтийг босгоход Их Британийн экспортын санхүүжилтийн байгууллага UK Export Finance-тай хамтрах боломжтой. Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар Метро” төслийг хугацаа алдалгүй урагшлуулна. Улаанбаатарыг хот хүндээ ээлтэй, ногоон байгууламжтай хот болгохыг тэргүүлэх чиглэлээ болгож байна.
Их Британи Умард Ирландын Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн хотын бодлогыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн