Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилохоор болжээ. Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд Монголбанкинд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүн юм.
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар болов. Сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан удирдан явуулна.
Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлсөн. Түүнээс хойш Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн шинээр томилохгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар нь Монголбанк, Төлбөр тооцооны газaр, Газрын захирал, Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захирал, Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан.
Боловсролын хувьд Америкийн нэгдсэн улс, Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын магистр, Япон улсын Хакүо их сургуулийн, Бизнесийн удирдлагын бакaлавр зэрэг хамгаалжээ.
Дашрамд дурдахад, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус банкны Тамгын газрыг дарга асан Ж.Батхуягийг томилох асуудал яригдсан бөгөөд Ж.Батхуяг УИХ-ын дарга С.Бямбацогтыг дэмжлэгтэй ч эмч мэргэжилтэй аж. Тиймээс мэргэжлийн хүн томилох үүднээс Э.Анарыг нэр дэвшүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.