Зөгийнүүд өчүүхэн жижиг тархитай ч өмнө нь огт тулгарч байгаагүй асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болохыг шинэ судалгаа харууллаа.Финландын судлаач Олли Лоукола тэргүүтэй багийн хийсэн судалгааны үр дүн шинжлэх ухааны нэр хүндтэй Science сэтгүүлд нийтлэгдсэн байна.Судалгааны үеэр эрдэмтэд чихэрлэг шингэнтэй хиймэл цэцгийг зөгийнүүдийн хүрэхээргүй өндөрт байрлуулжээ. Харин доор нь жижиг хөөсөн бөмбөг тавьсан байна. Туршилтад оролцсон зөгийнүүд бөмбөгийг өнхрүүлэн зөв байрлалд хүргэж, түүн дээр авирч шагнал болох чихэрлэг шингэнд хүрч чадсан аж.Хамгийн сонирхолтой нь, энэхүү аргыг зөгийнүүдэд урьдчилан зааж өгөөгүй бөгөөд тэд өөрсдөө шийдлийг олсон байна.Судалгааг ахалсан Олли Лоукола “Зөгийн тархи кунжутын үрийн хэмжээтэй ч асуудал шийдвэрлэх гайхалтай чадвартай болохыг бид харлаа” хэмээн онцолжээ.Туршилтын дараагийн шатанд судлаачид даалгаврыг улам хүндрүүлж, шагнал байгаа хэсгийг шууд харах боломжгүй болгосон байна. Гэсэн ч олон зөгий бөмбөгийг зөв чиглэлд өнхрүүлэн зорилгодоо хүрч чаджээ. Зарим нь өмнө нь харсан мэдээллээ санаж, далд байгаа байршлыг олсон нь тогтоогдсон байна.