Open iToim app
Спорт | 2 мин уншина

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 5
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад үргэлжилж байна. Олимпын эрхийн оноо цуглуулах ач холбогдолтой энэхүү тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцож, хэсгийн шатны тоглолтуудаа дуусгалаа.
Монголын эрэгтэй шигшээ баг “В” хэсэгт багтан өрсөлдсөн бөгөөд эхний тоглолтдоо Чехийн шигшээ багт ялагдсан. Харин хоёр дахь тоглолтдоо талбайн эзэн Польшийн багийг 21:19-өөр буулган авч, тэмцээний эхний ялалтаа байгуулсан юм.
undefined
Үүний дараа АНУ-ын шигшээ багтай хийсэн тоглолтод 19:22-оор ялагдсан бол хэсгийн сүүлийн тоглолтдоо Латвийн багт 12:21-ээр дийлдэж, хэсгээс шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн "B" хэсэгт Чехийн шигшээ Польшийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Чехийн шигшээ баг талбайн эзэн Польшийг 21:15-аар буулган авч, хасагдах шатанд шалгарах эрхээ баталгаажууллаа. Тоглолтын эхнээс Чехийн баг илүү тогтвортой тоглолт үзүүлж, онооны давуу байдлаа хадгалсаар 21 оноонд түрүүлэн хүрч ялалт байгуулсан байна. Харин Польшийн шигшээ баг өөрийн талбай дээр тоглосон ч хэсгийн чухал тоглолтод ялагдал хүлээлээ.
Эрэгтэйчүүдийн шөвгийн наймд шууд шалгарсан багууд: Серби, Латви, Герман, АНУ
Хасагдах шатанд шалгарсан багууд
  • Нидерланд
  • Чех
  • Латви
  • Шинэ Зеланд
  • Австри
  • Бельги
  • Франц
  • Мадагаскар
undefined
Харин дэлхийн аваргын мөнгөн медальт Монголын эмэгтэй шигшээ баг "B" хэсгийн эхний хоёр тоглолтдоо Испани болон Австралийн багуудад хожигдсон. Улмаар гурав дахь тоглолтдоо АНУ-ын шигшээтэй өрсөлдөж 17:20 оноотойгоор ялагдал хүлээжээ.
Эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын эсрэг хийж, 17:6-аар хожсоноор дэлхийн аваргын тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн "B" хэсгийг АНУ-ын эмэгтэй шигшээ Испанийг буулган авч тэргүүллээ
Эмэгтэйчүүдийн В хэсгийн шийдвэрлэх тоглолтод АНУ-ын шигшээ баг Испанийн багийг 21:18-ын харьцаатайгаар хожиж, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа. Хоёр баг хоёулаа тоглолтын өмнө хожигдолгүй явж, хэсгийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөсөн юм. Испанийн баг эхний үед оноогоор илүүрхэж байсан ч АНУ-ын шигшээ төгсгөлийн мөчүүдэд тоглолтын хэмнэлийг гартаа авч, ялалтыг байгуулжээ. Ингэснээр АНУ дөрвөн тоглолтод дөрвөн ялалт байгуулж В хэсгийг тэргүүлсэн бол Испани гурван ялалт, нэг хожигдолтойгоор удаах байрт бичигдэв.
Эмэгтэйчүүдийн шөвгийн наймд шууд шалгарсан багууд: Канад, АНУ, БНХАУ, Нидерланд
Хасагдах шатанд шалгарсан багууд
  • Япон
  • Испани
  • Австрали
  • Польш
  • Франц
  • Украин
  • Герман
  • Бразил
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн