Тэрээр “Боловсролын ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1-д хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлж, зургаадугаар сарын 15-нд дуусна гэж заасан. Мөн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 170-185 хоног байна гэж хуульчилсан. Тиймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хувьд хичээлийн шинэ жил хуулийн дагуу эхлэх юм.
Магадгүй тухайн үед зарим байршил дээр байгаа сургуулиуд COP17 холбоотой зохицуулалтад орохыг үгүйсгэхгүй. Яг одоогийн байдлаар бидэнд тодорхой чиглэл ирээгүй байгаа ч шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хичээллүүлэх, эсвэл тухайн өдрийн хичээлийг өөр өдөрт нөхөн зохион байгуулах зэрэг зохицуулалт хийхийг үгүйсгэхгүй юм. COP17 хурлыг зохион байгуулахтай холбоотой зарим зохицуулалтыг тухайн нөхцөл байдалд нь үндэслэн хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.