Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас сэжигтнээр татан саатуулжээ

Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас сэжигтнээр татан саатуулжээ
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 3
"Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өчигдөр орой АТГ-аас сэжигтнээр 48 цагийн хугацаатай саатуулжээ. Энэ хугацаанд хөдлөшгүй нотлох баримт олж, тогтоон прокурор хүлээн авсан тохиолдолд 30 хүртэлх хоногоор цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэх юм.
Т.Мөнхдалай нь нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн төрсөн дүү бөгөөд "Улаанбаатар метро" төслийн захирлаар ажиллаж байсан юм. Түүний төрсөн ах Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, шалгаж байгаа.
"Улаанбаатар метро" нээлттэй тендерт өрсөлдөж буй гурван монгол компанийн нэг нь 2024 он хүртэл Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани байсан асуудалтай холбоотойгоор Т.Мөнхдалайг АТГ-аас саатуулсан байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн