Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

1072 хувьцааг хэрхэн өвлөж авах тухай мэдэлэл өгөх өдөрлөг болж байна

1072 хувьцааг хэрхэн өвлөж авах тухай мэдэлэл өгөх өдөрлөг болж байна
Нийтэлсэн 1 минутын өмнө
Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл зөвлөгөө өгөх Нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. 
Зургадугаар сарын 1-н буюу ирэх даваа гарагаас нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлж эхэлнэ. Д.Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт ирсэнээр иргэд дараах мэдээллийг авах боломжтой. 
  • Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
  • Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
  • Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
  • Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах болон хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн