Open iToim app
Спорт | 2 мин уншина

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий суманд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгалаа

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий суманд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгалаа
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 28
Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Хорио цээрийн дэглэм 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж буй. Өнөөдрөөс эхлэн Баян-Өлгий аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг улам чангатгахаар боллоо. Учир нь Алтай сум болон Өлгий хотын орчимд бүртгэгдсэн малын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа юм.
undefined
Алтай суманд өвчилсөн малын тоо 90-д хүрээд байгаа бол Курбан айтын баярт зориулан аймагт оруулж ирсэн үхрүүдээс зургаа нь халдварт өвчний шинж тэмдэгтэй. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн сумдын орох, гарах хөдөлгөөнд бүрэн хязгаарлалт тогтоож, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хатуу хяналтад авахаар болсон байна.
Үүнтэй холбогдуулан маргаашнаас эхлэн сумдын орох, гарах хөдөлгөөнд бүрэн хязгаарлалт тогтоож, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хатуу хяналтад авахаар болсон байна. Тус шийдвэрийн хүрээнд,
  • Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно,
  • Хяналтын постууд 24 цагаар ажиллана,
  • Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина,
  • Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ,
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно,
  • Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно,
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм байна. Мэргэжлийн байгууллагууд иргэдийг тайван байх, зөвхөн албан ёсны мэдээлэлд итгэх, хорио цээр болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг чанд мөрдөхийг анхааруулж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн