Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин Казахстанд айлчлахаасаа өмнө дөрвөн ширхэг Амур бар бэлэглэжээ

Путин Казахстанд айлчлахаасаа өмнө дөрвөн ширхэг Амур бар бэлэглэжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 4 минутын өмнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстан улсад айлчлахаасаа өмнө тус улсад барын тоо толгойгоо сэргээхэд нь туслах зорилгоор 4 ширхэг Амур бар (үүний хоёр нь зулзага) бэлэглэжээ.
Амур бар (Сибирийн бар) нь дэлхийн хамгийн том биетэй, нэн ховор зэрлэг муурын төрөл бөгөөд өдгөө зэрлэг байгальд 500 орчим л үлджээ. Нас бие гүйцсэн Амур барын жин нь 300 кг, биеийн урт нь сүүлтэйгээ нийлээд 4 метр хүртэл томордог. Амур бар ОХУ-ын Алс Дорнод, Амур, Уссури мөрний сав газраар голчлон нутагладаг ба Улаан номонд "нэн ховор" ангилалд бүртгэгдсэн амьтан юм. Амур барыг Оросын алс дорнодын Хабаровск мужаас барьж, Казахстан руу илгээсэн талаар Владимир Путин мягмар гарагт Кремлийн вебсайт дээр мэдээлжээ.
Эрчим хүч болон ховор төрлийн эрдэс баялгийн нөөц ихтэй Казахстан улс нь ОХУ-тай хиллэдэг бөгөөд Москвагийн ойрын холбоотон орон юм. Владимир Путин энэ долоо хоногийн сүүлээр Казахстан улсад айлчлахаар төлөвлөж байна.
Владимир Путин дипломат хэлэлцээр хийхээр гадаадад айлчлахаасаа өмнө амьтан бэлэглэх аргыг түлхүү ашигладаг. 2022 онд Путин Умард Солонгост айлчлахаасаа өмнө Ким Жон Унд 30 ширхэг цэвэр цусны саарал адуу бэлэглэж байв. Ким Жон Ун моринд "нугасгүй" дуртай нэгэн билээ.
Казахстан улс Төв Ази дахь барын тоо толгойг өсгөхөөр оролдож байгаа ба Оросын бэлэглэсэн Амур барыг устаж үгүй болсон Каспийн барын ойрын төрөл зүйл гэж үзэж байгаа аж. Каспийн бар (Тураны бар) нь Төв Ази, Каспийн тэнгисийн орчмоор нутаглаж байсан маш том биетэй, зэрлэг муурны төрөл зүйл байсан ба 1970-аад оны үед албан ёсоор устаж үгүй болсон байна.
Путин энэ долоо хоногт Казахстанд хийх айлчлалаараа цөмийн эрчим хүчний төслийн гэрээ хийж, Оросын газрын тосыг Казахстанаар дамжуулж Хятад руу нийлүүлэх талаар хэлэлцээр хийнэ гэж Кремль мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Бэлтгэсэн: Н.Ялгуун
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн