Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарагаар чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ талаар өөрийн цахим хуудастаа дөнгөж сая лайв хийлээ. Тэрээр "Н.Учрал бид хоёр бие биеэ маш сайн мэднэ. 1026 онд манай СХД-ээс нэр дэвшсэн. Ерөнхий сайд болоод манай нийслэлийн бүх төслийг зогсоосон. Ерөнхий сайд хүн аливаа асуудлыг шийдэх гэж, урагшлуулах гэж явах ёстой. Гэтэл улс төрийн өрсөлдөгчөө зайлуулахын тулд ард түмэнд хэрэгтэй бүх төслийг зогсоосон. Туулын хурдын замын эсрэг ажлыг Н.Учралын баг санхүүжүүлж хийсэн. Туулын хурдны зам ирэх оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан. Одоо Арбитрын шүүхийн асуудал үүснэ. Н.Учрал Ерөнхий сайдын ажлаа авснаас хойш ганцхан ажил хийсэн. Зөвхөн надтай ноцолдсон. Сүүлдээ ажлаа битгий ярьж, битгий лайв хий гэсэн. Би жил бүхэн бордюр сольсон бол бууж өгье. Хэрвээ тийм зүйл байхгүй бол чи надаас уучлал гуй. Замаа сольход бордюр хамт шинэчлэгддэг. Туулын хурдны замын гүйцэтгэгчийн дансыг шалгаад ямар ч асуудалгүйг тогтоосон. Чи бантсандаа өнөөдөр намайг зайлуулж байгаа. Х.Нямбаатарын нэр хүнд минийхээс илүү гарчихаад байна гэж чи энэ ажлыг тасалдуулсан. Улс орон удирдахад чиний толгой хүрэхгүй. Чи нэг дүүрэг орон нутгийн сонгуулийг ялуулж үзээгүй алиа бацаан. Чи хүн бүрийн татаа дэмжлэгээр төрийн бүх албыг хашиж байна. Энэ хугацаанд чи ямар ажил хийсэн юм бэ. Олон жил худал хэлж хол явахгүй. Монгол Улсад хууль ёс, төр гэж байдаг бол эцсээ хүртэл явъя. Чи бидний зовлогыг хорьж болохоос зориг зүрхийг хорихгүй" гэжээ.