АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар төрийн айлчлалын хоёр дахь өдрийн уулзалтаа баасан гарагт үргэлжлүүлэхээр болжээ. Тансаг ёслол, бизнесийн хэлэлцээрүүдээр өрнөсөн энэхүү айлчлалын үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлыг хэт дэвэргэвэл АНУ-Хятадын харилцаа “маш аюултай нөхцөл байдалд” хүрч болзошгүйг хатуу анхааруулсан юм.