Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг амжилттай зохион байгууллаа. Уг бэлтгэлийн эхний үе өнгөрсөн оны зургадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Спортын төв ордон болон “Их тамир олимп” цогцолборт, хоёр дахь үе долдугаар сарын 1-14-ний өдрүүдэд “Их тамир олимп” цогцолборт нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан юм.