Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар томиллоо

Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар томиллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо.
Б.Чагнаадорж нь өмнө нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, мэдэгдэхүйц амжилт гаргаж ажилласан гэж үзээд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг удирдуулахаар шийдвэрлэсэн байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөснөөс ь 246,6 тэрбум болж, давуулан биелүүлсэн н байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид нийт 407,8 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 551,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн нь 593,1 тэрбум болж, 42 тэрбумаар давж биелсэн байна.
Б.Чагнаадоржийг 2024 оны долдугаар сард захирлаар томилогдоход “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1634 ажилтан дунджаар 3,2 сая төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өссөн зэрэг үзүүлэлтийг онцлон дурдсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийн үйл ажиллагааны үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 95,6 оноо авч тэргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн эдгээр үр дүнг харгалзан тооцож, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар сэлгэн томилсон байна. Б.Чагнаадорж нь “Эрдэнэс Монгол”, “Монросцветмет” компанид ажиллаж байсан аж.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн