Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Н.Өсөхбаярын допингийн шинжилгээний хариуг "илт гажсан" гэх үндэслэлээр хүчингүй болгов

Н.Өсөхбаярын допингийн шинжилгээний хариуг "илт гажсан" гэх үндэслэлээр хүчингүй болгов
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 12
2025 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэж, Улсын гарди цол хүртээд байсан Н.Өсөхбаярын допингийн шинжилгээний хариу эерэг гарч, түүнийг хориотой бодис хэрэглэсэн гэж үзээд цолыг нь хураах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байсан. Улмаар Ерөнхийлөгч зарлигаа буцааж, Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах шийдвэр гарсан юм.
Харин Н.Өсөхбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасныг Спортын арбитрийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхээс түүнийг хориотой бодис хэрэглэсэн гэх допингийн шинжилгээний хариуг "илт гажсан" гэх үндэслэлээр хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авах үйл явц нь олон улсын стандартыг илт зөрсөн болохыг тогтоосон бөгөөд ийм зөрчилтэй шинжилгээний хариу нь цаашид хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй гэж үзжээ.
Мөн Н.Өсөхбаярын урьдчилан төлсөн хураамжийг Допингийн эсрэг байгууллагаас гаргуулж, түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс 21 хоногийн хугацаанд CAS буюу Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдах эрхтэй юм. Хэрэв талууд шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл Н.Өсөхбаяр Улсын гарди цолоо эргүүлэн авах, барилдах эрхээ сэргээлгэх зэрэг дараагийн асуудлуудыг шийдвэрлүүлэх боломж бүрдэх юм. Спортын арбитрийн шүүхийн шийдвэр гарсны дараа Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "Намайг дэмжиж, надад үргэлж урмын үг хайрлаж байсан монгол бөхдөө хайртай ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тулгамдаад байгаа болохоор хэлэх үг олдохгүй байна. Маш их баярлалаа гэж л хэлмээр байна. Хориотой бодис хэрэглэсэн гэх шинжилгээний хариуг хүчингүй болголоо" гэсэн юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн