Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан нийгмийн салбар, ногоон хөгжил хариуцан ажиллана

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан нийгмийн салбар, ногоон хөгжил хариуцан ажиллана
Нийтэлсэн 0 минутын өмнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр болжээ. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулсан.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томилжээ. Нэгдүгээр орлогч нь нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллаах юм байна. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байжээ. Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Т.Даваадалайгийн хариуцан ажилладаг байсан ажлыг цаашид А.Амартүвшин орлогч хариуцан ажиллах аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн