Open iToim app
Спорт | 1 мин уншина

МШХ-ны Ерөнхийлөгч Г.Занданшатар блиц, рапидын багийн дэлхий аваргад оролцоно

МШХ-ны Ерөнхийлөгч Г.Занданшатар блиц, рапидын багийн дэлхий аваргад оролцоно
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 10
Шатрын блиц, рапид төрлийн багийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн энэ оны зургадугаар сарын 17-21-ний өдрүүдэд Хонгконгийн “Queen Elizabeth Stadium”-д болно. Дэлхийн шатрын холбоо тэмцээнд оролцох шилдэг багуудыг танилцуулсны дараа дэлхийн чансааны номер нэг “WR Chess” баг онцгой анхаарал татаж байна. 
Өмнөх жилүүдэд багийн блиц, рапидын дэлхийн аваргад түрүүлж байсан “WR Chess” багийг дэлхийн чансааг тэргүүлэгч их мастер Магнус Карлсен ахалж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда зэрэг дэлхийн шилдэг шатарчид багтжээ. Мөн эмэгтэй шатарчдаас дэлхийн шилдэг их мастер Хоу Ифань, дэлхийн аварга Александра Костенюк нар энэ жилийн бүрэлдэхүүнд багтсан байна.
“WR Chess” багт МШХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд, Arena International Master цолтой Г.Занданшатарыг сонирхогчдын ширээнд тоглохоор урьжээ.
Энэ удаагийн тэмцээн нь анх удаа Зүүн Азид зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд нийт 40 гаруй баг, 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. Тэмцээний нийт шагналын сан 500 мянган евро.
Түргэн болон блиц шатрын төрлүүд нь тамирчдаас богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах өндөр чадвар шаарддагаараа онцлог. Иймээс энэхүү тэмцээнийг дэлхийн шатрын хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээнүүдийн нэгт тооцдог.
Ийнхүү дэлхийн шилдэг их мастеруудыг нэгтгэсэн “WR Chess” баг Хонгзонг хотноо болох тэмцээнд чансааны тэргүүлэгч багийн хувиар өрсөлдөх гэж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн