Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Шуурхай ажлын хэсэгт нүүрс тээвэрчдийн төлөөллийг урилаа

Шуурхай ажлын хэсэгт нүүрс тээвэрчдийн төлөөллийг урилаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 8
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тушаал гаргаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар, арчлалт болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4-6-ны өдрүүдэд Гашуунсухайтад ажиллав.
Ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн ахалж байна. Ажлын хэсгийнхэн тус замаар нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөлөл, гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай нэн түрүүнд уулзлаа.
undefined
Жолооч нар замын эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дагуу амрах цэгийн тоог нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн сургалт тогтмол зохион байгуулах хүсэлт гаргалаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 2017 оноос хойш шинэчлэгдээгүй нүүрс тээврийн тарифтай холбоотой журмыг ойлгомжтой, цэгцтэй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах хүсэлт тавив.
undefined
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд GPS, хар хайрцаг суурилуулахыг тээврийн компаниудад мөрдлөг болгох, камерын хяналтын системтэй болох зэргээр технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэлтсийн дарга О.Чинзориг илэрхийллээ.
undefined
Уулзалтын үр дүнд ажлын хэсэгт аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөллийг оруулахаар болж, дээрх асуудлуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн энэ оны төлөвлөгөөт засварын хүрээнд нийт дөрвөн багц ажилд 33.7 тэрбум төгрөг зарцуулж, ирэх намар гэхэд зам засварын ажлыг дуусгахаар болсныг танилцуулав. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн зам засвар чанаргүй байсныг жолооч нар шүүмжилж, энэ жилийн замын ажилд хяналтаа сайн тавьж ажиллахыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийнханд санууллаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн