Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд өөрчлөлт оруулж буцаан олголтыг 5 хувь байхаар хуульчилсан. Тус хууль энэ оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжих бөгөөд иргэд НӨАТ-ынхаа 5 хувийг буцаан авдаг болно гэсэн үг.