Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Н.Ганибал: С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь АН-д дахин сэргэлт авчирна

Н.Ганибал: С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь АН-д дахин сэргэлт авчирна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 7
Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 мэдээллийг цагт намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт болон шинэ 5 дэд дарга нь оролцож мэдээлэл хийлээ.
АН-ын дотоод зохион байгуулалт дуусаж, улс төрийн үйл ажиллагаандаа орно гэдгээ намын дарга О.Цогтгэрэл хэллээ. Мөн С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь АН-ын дахин сэргэлт авчирлаа гэдгийг АН-ын дэд дарга Н.Ганибал онцлов. Өчигдрийн Үндэсний бодлогын хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын 3 журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах аж. ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах процессоо баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх зүйн баримт бичгээ гаргасан байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл: АН 10 жилийн хугацаанд хаалттай байсан бол үүд хаалгаа цэлийтэл нээлээ. Төлөөллийн төв байгууллага, аймаг дүүрэг, нийслэлийн намын хороодын 70 орчим хүн нь шинэ хүмүүс байлаа. Мөн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байлаа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Манай нам гурван сонгууль дараалан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй оролцсон. Ингээд намын дотоод зохион байгуулалт дуусаж, намын бодлого чиглэлээ олон нийтэд танилцуулан ажиллахад бэлэн боллоо.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо байгуулах, ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Манай 5 дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлүүдээ хариуцан ажиллана. Мөн манай намд байдаг 5 фракцыг төлөөлж байгаа. бидний өмнө маш олон ажил байна. Зургадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. 5 аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн