Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци ГҮТББ-аас 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Cement Expo 2026” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 2025 оноос эхлэн дотоодын цементийн үйлдвэрүүд хамтран зохион байгуулж ирсэн тус форум нь энэ жил “Тогтвортой өсөлт — Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.