Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөх сурагчдаас шалгаруулан, ирэх есдүгээр сард их, дээд сургуулийн 1-р дамжаанд суралцахад нь тэтгэлэг олгоно. Эдгээр сурагчийг 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс сонгон шалгаруулах бөгөөд дунд сургуулиас их дээд сургуульд элсэн орох энэ чухал үед нь дэмждэг тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлог юм. ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь шалгарч байсан 2 болон түүнээс дээш дамжааны оюутнуудад 2026-2027 оны хичээлийн жилд дахин тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийн жилүүдэд сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа үргэлжлүүлэн дэмжиж, эрдэм боловсрол эзэмшин, сургуулиа төгсөхөд нь бодитой дэмжлэг болох юм.
