Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Ираны дайны улмаас Персийн буланд гацсан хөлгүүдийг Ормузын хоолойгоор хамгаалан гаргах ажлыг АНУ хийнэ

Ираны дайны улмаас Персийн буланд гацсан хөлгүүдийг Ормузын хоолойгоор хамгаалан гаргах ажлыг АНУ хийнэ
Нийтэлсэн 1 минутын өмнө
АНУ Ираны дайны улмаас Персийн буланд гацсан хөлгүүдийг Ормузын хоолойгоор дамжуулан чиглүүлэн гаргана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж, мөн Ирантай хийж буй хэлэлцээ “маш эерэг” явж байна гэж онцолжээ.
Трамп өөрийн сошиал сүлжээнд бичихдээ “Project Freedom” нэртэй энэхүү ажиллагаа нь “АНУ, Ойрх Дорнодын орнуудын нэрийн өмнөөс, ялангуяа Иран улсын төлөө” хийгдэх хүмүүнлэгийн алхам болно гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид тэдэнд хөлөг онгоц болон багийнхныг Ормузын хоолойгоор аюулгүй гаргахын тулд бүх боломжоо ашиглана гэдгээ төлөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдсэн. Тэдний хэлснээр, бүс нутаг аюулгүй болох хүртэл хэн ч буцаж орохгүй” гэж тэр бичжээ.
Гэсэн ч Персийн буланд гацсан 850 гаруй хөлгийг яг хэрхэн гаргах талаар Трамп дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, одоогоор АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлгүүдийг хамгаалалтад ашиглах төлөвлөгөө байхгүй бөгөөд харин тээврийн оролцогч талууд хоорондоо уялдаа холбоотойгоор хөдөлгөөнийг зохицуулах хэлбэрээр хэрэгжих аж.
Трампын мэдэгдлийн дараа Ираны өндөр албан тушаалтан Ормузын хоолойд АНУ оролцох аливаа оролдлогыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөнд тооцно гэж анхааруулжээ.
Иран хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын довтолгооны дараа удалгүй Ормузын хоолойгоор дамжих гадаад тээврийг хориглосон бол Трамп дөрөвдүгээр сарын 13-нд Ираны боомтуудыг ашиглах хөлгүүдэд эсрэг хориг тавьсан юм.
Ням гарагт Трампын хийсэн мэдэгдэл нь Ираны дэвшүүлсэн 14 заалт бүхий энхийн төлөвлөгөөнөөс бараг гурван хоногийн дараа гарсан бөгөөд уг саналд Ормузын хоолойг дахин нээх эхний тохиролцоо багтсан гэж мэдээлсэн. Ираны Гадаад хэргийн яам АНУ-ын хариуг хүлээн авсан бөгөөд судалж байна гэж мэдэгдсэн байна.
Трамп мөн “Манай төлөөлөгчид Иран улстай маш эерэг хэлэлцээ хийж байгаа бөгөөд энэ нь бүх талд эерэг үр дүнд хүргэж магадгүй” гэж онцолжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн