Монголын татварын албанаас жил бүр тодруулдаг “Шилдэг татвар төлөгч ААН”-ийн жагсаалтад ХААН Банк 2025 онд төлсөн татварын хэмжээгээрээ 5-рт эрэмбэлэгдлээ. Тус хүндэт өргөмжлөлийг өнөөдөр Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Төрийн ордонд ёслол төгөлдөр гардан авсан юм.