Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөртөө төлдөг байсан бол өнөөдрөөс нэг төхөөрөмжөөр төлдөг боллоо. Ингэснээр дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа заавал дахин уншуулах шаардлагагүй болжээ. Энэхүү шинэчлэлт нь иргэдэд хялбар ойлгомжтой, цаг хугацаа хэмнэсэн үйлчлгээ аж.
Ташрамд дурдахад, зорчигчид UB card апплейкшн, Umoney карт болон зориулалтын картаа ашиглахаас гадна 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой юм.