Open iToim app
Спорт | 3 мин уншина

Ховор төрлийн деменцийн өвчний эсрэг хөргөгч үүрч марафонд 42 км гүйсэн Жордан Адамсын түүх

Ховор төрлийн деменцийн өвчний эсрэг хөргөгч үүрч марафонд 42 км гүйсэн Жордан Адамсын түүх
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
2026 оны Лондон марафоны олон мянган оролцогчийн дундаас онцгой анхаарал татсан хүн бол 30 настай Жордан Адамс юм. Тэрээр нуруундаа 25 кг жинтэй жижиг хөргөгч үүрч 42 км замыг туулсан юм.  
30 настай Жордан Адамс 42 км замыг энгийн байдлаар бус, нуруундаа 25 кг жинтэй жижиг хөргөгч үүрэн гүйж, замаа туулсан нь олон нийтийн сонирхлыг ихээр татсан юм. Эхэндээ хүмүүс түүнийг зүгээр нэг анхаарал татах гэж гүйсэн гэж бодож байсан ч түүний ард маш гүн утга учир, эмгэнэлтэй түүх нуугдаж байв. Жордан Адамс энэ үйлдлээрээ “Frontotemporal dementia” буюу урд талын тархины хомсдолт гэх ховор төрлийн деменцийн өвчний талаар олон нийтэд ойлголт өгөх, мөн судалгаанд хандив цуглуулах зорилготой байжээ.
undefined
Жордан Адамсын хувьд энэ өвчин зүгээр нэг судалгааны сэдэв биш, харин амьдралд нь гүн ул мөр үлдээсэн бодит эмгэнэл юм. Түүний ээж дөнгөж 40 гаруйхан насандаа уг өвчнөөр оношлогдож, 52 насандаа хорвоог орхижээ. Түүнчлэн түүний гэр бүлийн нийт 12 хүн энэ өвчний улмаас нас барсан нь уг өвчин удамшлын шинжтэй болохыг харуулж байна.
Жордан болон түүний дүү хоёулаа энэ өвчнийг үүсгэдэг генийг тээгч гэдгээ мэддэг. Эмч нарын үзэж буйгаар тэд ирээдүйд энэ өвчнөөр өвчлөх магадлал маш бага буюу 99 хувь аж. Гэсэн ч Жордан өөрөө өвдөхгүй гээд энэ өвчнийг таниулах, урьдчилан сэргийлэх ажлаа орхиогүй аж. Харин ч энэ нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах, бусдад туслах боломж болгон хувиргасан нь олон хүний хүндэтгэлийг хүлээгээд байна.
Түүний нуруундаа үүрсэн хөргөгч нь зүгээр нэг анхаарал татах хэрэгсэл биш байв. Жордан Адамс “Энэ өвчин нь гаднаас харахад шууд мэдэгддэггүй ч дотроо маш хүнд ачаа үүрүүлдэг” хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, деменцийн өвчтэй хүмүүс болон тэдний гэр бүл өдөр бүр харагддаггүй, ойлгогддоггүй “хүнд ачаа”-г үүрч явдаг. Харин тэр энэ ачааг бодитоор харуулахын тулд хөргөгч сонгожээ. Хүнд, эвгүй, хөдөлгөөнд саадтай энэ зүйл нь уг өвчний хүндрэл, дарамтыг илэрхийлэх хамгийн энгийн атлаа хүчтэй  нөлөө үзүүлэх зүйл болсон байна.
42 км замыг энгийн гүйхэд ч асар их бэлтгэл, тэсвэр шаарддаг. Харин 25 кг жинтэй хөргөгч үүрч гүйх нь үүнээс хэд дахин илүү хүнд сорилт юм. Жордан Адамс энэхүү марафонд оролцохын тулд урт хугацааны бэлтгэл хийж, бие махбод болон сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлтгэсэн байна. Тэр марафоны турш олон хүний дэмжлэг, урам зориг авч, замын туршид үзэгчид түүнийг алга ташин дэмжиж байжээ. Зарим хүн түүний түүхийг сонсоод нулимс дуслуулж, зарим нь шууд хандив өгсөн байна.
undefined
Жордан болон түүний дүү “FTD Brothers” нэртэй хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд энэ нь богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж чаджээ. Тэдний зорилго нь зөвхөн мөнгө цуглуулах бус, харин хүмүүсийг энэ өвчний талаар мэдлэгтэй болгох юм. Одоогийн байдлаар тэд хэдэн зуун мянган фунт стерлингийн хандив цуглуулаад байгаа бөгөөд уг хөрөнгийг деменцийн судалгаа, өвчтэй хүмүүст туслах үйл ажиллагаанд зарцуулах юм байна. Тэд үүгээр зогсохгүй, цаашид илүү том сорилтуудыг хийхээр төлөвлөжээ. Тэрбээр Ирландын 32 бүс нутгийг 32 хоногийн дотор гүйж туулах шинэ зорилго тавьсан бөгөөд энэ нь мөн л хандив цуглуулах, олон нийтийн анхаарлыг татахад чиглэсэн байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн