Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Н.Учрал: Багш, эмч нарын үндсэн цалин өнөөдрөөс 50 хувиар нэмэгдэж байна

Н.Учрал: Багш, эмч нарын үндсэн цалин өнөөдрөөс 50 хувиар нэмэгдэж байна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 1
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХНХ-ын сайд Т.Аубакир нар тус шаардлагыг хүлээн авлаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай ойлголцолж хамтран ажилласанд талархал илэрхийлж, тэдний тавьсан шаардлага, ажил хэрэгч, саналуудыг хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.
undefined
Ерөнхий сайд Н.Учрал: Ажлаа авсныхаа дараа хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлж, алдаа дутагдлыг арилгая гэж зорьсон. Өнөөдөр хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Багш, эмч нарын цалингийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу албан ёсоор нэг цалинтай болж байна. Эдгээр салбарын цалин 50 хувиар нэмэгдэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Бид шаардлагагүй хөрөнгө оруулалт зарцааж, тавдугаар сарын 31-нд зарлагдаагүй тендерийг зогсооно. Хэрвээ төсвийн тодотгол хийх шаардлага үүсвэл зарим хөрөнгө оруулалт, төслийг хойшлуулах арга хэмжээг авна. Бусад салбарынхны цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхийн тулд Засгийн газрын батлагдсан хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Би цалин хөлсний асуудлыг 30 гаруй байдлаар зохицуулдаг зүйлийг таслан зогсооё гэж бодож байна. Ер нь ойлгомжгүй, бие даасан хууль оруулж ирж, зарим салбарын цалинг өөр өөрөөр тогтоосон. Цаашид цалингийн бүтцийг илүү оновчтой болгож бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарна.
undefined
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир: Улс орны төсөв хөрөнгө нөөц бололцоо маш олон хүчин зүйлээс хамаарах байх. Хөдөлмөр нийгмийн харилцааны салбарт маш олон жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийн талаар хүн бүр ярих ёстой. Бид нийгэмдээ шударга ёсыг бий болгох ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Салбарууд нэн тэргүүнд цалин хөлсний асуудлыг ярьж байна. Мэдээж энэ мэт асуудлыг алга урвуулсан юм шиг нэг дор шийдвэрлэх боломжгүй гэдгийг маш сайн ойлгож байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхны асуудлыг бодлогоор шийдчихлээ. Гэхдээ дараа дараагийн цалинг яах вэ гэдэг дээр та бүхэнд том бодлогууд байгаа байх. Ер нь цалин хөлсний асуудлыг яаж авч явах вэ гэдэг цогц бодлого байх ёстой. Үүн дээр санал нэгтэй байна. Монголын үйлдвэрчний эвлэлүүд, хөдөлмөрийн харилцаа төр ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага зэрэг гурван талын түншлэл сонгодог утгаар ажиллах хэрэгтэй. Бидний талаас ч  гэсэн асуудлыг олон талаас нь шийдэх тал дээр хамтарч ажиллахад бүрэн нээлттэй.  Шинэ Засгийн газартай нийгмийн түншлэл гэдэг үгиийг сонгодог утгаар нь хэрэгжүүлмээр байна. Хөдөлмөр хамгааллын чиглэлээр та бүхний гаргаж буй бодлого, байр суурь үйл ажиллагаанд эхнээс нь хамт ярилцан зөвшилцөж шийддэг байгаасай гэдгийг маш их хүсэж байна. Засгийн газраас гаргаж буй шийдвэр, цаашлаад УИХ-д өргөн барьж буй хууллийн төслүүд байна. Ялангуяа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой тогтолцооны шинэчлэлийн асуудал байна. Энэ үйл явцад нэг талаас хүч өгч нөгөө талаас ажилтан албан хаагчдын төлөөлөл болж ажиллахыг эрмэлзэнэ.  
Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны зарим зүйлийг дэмжиж, зарим дээр нь саналын зөрүү гардаг. Тухайлбал, өнгөрсөн онд гарсан орон тооны цомхотголын асуудал. Үүн дээр төр цомхон байх, бүтээмжтэй, давхардалгүй байх бодлогыг огт үгүйсгэхгүй. Гэхдээ цомхотгол яг үнэндээ одоогийн нөхцөлд бодлогын хэрэгжилтийг хангах гэхээс илүү хэтэрхий муйхраар явсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлагатай. Иймээс шинэ Засгийн газар энэ алдаа шийдвэрийг эргэн харж, яаралтай зогсоох нь зүйтэй гэж харж байна.  Цаашид бүтэц зохион байгуулалт чирэгдэл үйл явцыг арилгах илүү цогцоор нь авч үзэж, үйлдвэрчний эвлэл нь ч гэсэн үүн дээр оролцож ажиллах ёстой гэв.
 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн