Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 55.79 оноотой 180 орноос 85-т бичигдэж, өмнө жилээс 17 байр урагшилсан байна. Манай улс 2024 онд 21 байр ухарч 109-д бичигдэж байсан бол 2025 онд оноогоо нэмэгдүүлж 7 байраар урагшилж байв. Энэ жилийн хувьд үндсэн таван үзүүлэлт тавуулаа өссөн нь байраа урагшлуулахад нөлөөлжээ. Үзүүлэлт тус бүрээр авч үзвэл улс төр 90, эдийн засаг 100, хууль 83, нийгэм 64, аюулгүй байдал 96 гэсэн байрууд эзэлжээ.