Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Уг системийг ирэх сард өөрчлөхөөр болжээ. Ингэснээр зорчигчид дараах байдлаар төлбөрөө төлөх боломжой болох юм. Үүнд:
UB card аппликейшнаар төлбөрөө төлөх боломжтой
Зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой
Киоск ашиглан нэг удаагийн тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой
Банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой
"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од: Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-ны өглөөнөөс нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard уншина. Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Нил ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно. UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа.
2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдэж, зорчигчийн тоо өсжээ.