Хятадын спортын анагаах ухааны судлаачид дасгал хөдөлгөөн ба зүрхний эрүүл мэндийн хоорондын онцгой холбоог онцолж байна. Дасгал хөдөлгөөн нь зүрхийг ажиллуулж, цусны эргэлтийг сайжруулдгаас гадна үүнээс ч илүү олон давуу талтай гэж Хятадын Чэндүгийн Спортын Их Сургуулийн судлаачид үзжээ.2026 оны хоёрдугаар сард “Frontiers in Physiology” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаагаар дасгал хөдөлгөөний зүрхэнд үзүүлэх шинэ ашигтай нөлөөг илрүүлсэн байна. Судлаачид эхлээд удаан хугацаагаар суух нь зүрхэнд муу нөлөөтэй гэдгийг онцолсон. Тэдний тайлбарласнаар “удаан хугацааны идэвхгүй байдал нь архаг үрэвсэл үүсгэж, биеийн дотоод антиоксидант хамгаалалтыг алдагдуулснаар митохондрийн үйл ажиллагааг доголдуулж, улмаар зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг” аж.Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний дутагдал нь бага түвшний үрэвсэл үүсгэж, биеийн хамгаалах чадварыг сулруулан, зүрхний булчингийн эс доторх энерги үүсгэдэг бүтэц болох митохондрийг гэмтээдэг байна.Харин тогтмол дасгал хөдөлгөөн нь үүний эсрэгээр зүрхний митохондрийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Судлаачид сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдсэн 150 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж, дасгал хөдөлгөөний ач тусыг дараах байдлаар тодорхойлжээ.Митохондрийн энерги үйлдвэрлэлМитохондрийн хэлбэр, хоорондын харилцааЭс доторх кальцийн зохицуулалтИсэлдэлтийн стресс зэрэг зүрхний эрүүл мэндтэй холбоотой олон хүчин зүйлд эергээр нөлөөлдгийг судалжээ.Мөн дасгалын хугацаа, төрөл, эрчим нь зүрхэнд үзүүлэх ашиг тусыг тодорхойлоход чухал үүрэгтэйг онцолсон байна. Энэ бүхнээс харахад дасгал хөдөлгөөний ашиг тус нь зөвхөн зүрхний цохилтыг нэмэгдүүлэхээс хамаагүй гүн түвшинд, эс болон молекулын хэмжээнд бодит өөрчлөлт үүсгэдэг байна.