Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

А.Баяр: Надад Туулын хурдны зам төслийг хэлэлц, дэмжсэн тогтоол батал гэдэг дарамт ирсэн

А.Баяр: Надад Туулын хурдны зам төслийг хэлэлц, дэмжсэн тогтоол батал гэдэг дарамт ирсэн
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 28
Нийслэлийн Иргэдийн хурлын дарга А.Баяр мэдээлэл хийлээ. Түүнийг өчигдөр болсон НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар албан тушаалаас нь огцруулсан юм. Тэгвэл тэрээр энэхүү хуралдааныг хууль бус болсон, яагаад НИТХ-ын хуралдуулахгүй гэж шийдвэрлэсэн талаараа мэдээлэл хийв.
Тэрээр “Надад ямар шахалт ирсэн бэ гэвэл Туулын хурдны зам төслийг НИТХ-аар хэлэлцэж, дэмжсэн тогтоол гарга гэсэн. Ийм боломж байхгүй гэхэд тэмэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэсэн. Бас ийм боломж байхгүй. Учир нь, нийслэлийн иргэд Туулын хурдны зам төслөөс болж байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах уу, эс алдагдах уу. Туул голын терроризм болох уу, болохгүй юу гэдгийг мэдэхийг хүсэж байгаа. Дээр нь энэ төсөл мега төсөл байсан юм уу эсвэл мега хулгай байсан уу гэдгийг тогтоо, экологиийн байдлыг үнэлсний дараа төслийг эхлүүл гээд Ерөнхий сайд, Засгийн газрын тогтоол гарчихаад байхад яаж НИТХ энэ төслийг явуул гэж болох уу, болохгүй шүү дээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
Хотын дарга Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг юм байна, бид харсан. Энэ хүн Монголын хаан болсон юм байна лээ. Энэ хүнийг Улаанбаатар хотоос чөлөөлж байж Улаанбаатарын хотын хөгжлийн түүчээ ирнэ. Энэ болтол иргэдтэйгээ хамтарч нэг талд гартал зүтгэнэ.
НИТХ-ын байгууллага бол иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө ажиллана. Иргэдийнхээ талд байгаа учраас би НИТХ-ыг хуралдуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Хурлын дарга уг хуралдааныг санаачлаагүй тохиолдолд хуралдаан болох эрх зүйн үндэслэл, орчин байхгүй. Тиймээс өчигдрийн НИТХ-ыг хүчингүй, хууль бус гэж байгаа юм.
Төсөвтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн цагдаа, нийслэлийн прокурор, нийслэлийн тагнуулын албанд шаардлагатай төсвийг хуваарилсан. Бүгд баримттай, шилэн дансанд нээлттэй бий. НИТХ-ын шилэн данс нээлттэй байгаа. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газарын шилэн данс хаалттай байгаа шүү.
Би хурлын даргынхаа бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргаж байна. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслийн санхүүжилт, шалгарсан компаниудын мэдээллийг иргэд нээлттэй болгох Ажлын хэсэг байгууллаа. Дан ганц Туулын төсөл бус нийслэлд хэрэгжүүлж байгаа бүх мега төсөл яг мега төсөл үү, эсвэл мега хулгай юу гэдгийг тогтооно" гэлээ.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн