Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цаг баривчилжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цаг баривчилжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 1 минутын өмнө
Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийсэн. Тэгвэл түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрээр "“Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм" гэжээ.
Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх асуудалд холбогдоод байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн