НИТХ VII ээлжит бус хуралдаан эхэллээ. НИТХ-ын ээлжит хуралдааныг өнөөдөр 10.00 цагт хийхээр товлоод байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр хойшлуулсан. Тэгвэл НИТХ-ын олонх төлөөлөгч хуралдаанаа хийх саналтай байсан ч хурлын дарга А.Баяр ирээгүй учраас ийнхүү ээлжит бус хуралдаанаа олонх нь хийв. Тус хуралдаанд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын талын 31 төлөөлөгч оролцсон бол НИТХ дахь АН-ын бүлгийн 5 төлөөлөгч болон НИТХ-ын дарга А.Баярын талын 10 гаруй төлөөлөгч оролцоогүй. Ингээд НИТХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүний гарын үсэг зурсан НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын 31 төлөөлөгч санал хураалтад оролцож 29 төлөөлөгчийн 93.5 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолын төсөл батлагдлаа. Санал хураалтын дараа НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхээр МАН-ын бүлэг 30 минутын завсарлага авлаа. Намын бүлгээс нэр дэвшүүлсэн хүн дээр санал хураалт явуулж НИТХ-ын даргыг сонгох юм.