Open iToim app
Спорт | 1 мин уншина

Энэ амралтын өдрүүдэд дараалсан хоёр барилдаан болно

Энэ амралтын өдрүүдэд дараалсан хоёр барилдаан болно
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 25
Энэ амралтын өдрүүдээр буюу бямба, ням гарагт Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон хоёр барилдаан болно.
Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Ц.Одбаяр, Д.Хүдэрбулга, С.Сүхбат тэргүүтэй улсын цолтой 19 бөх зодоглохоор бүртгүүлжээ
Харин энэ сарын 26-нд буюу ням гарагт Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх 2001 онд зохион байгуулсан. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил нийслэл МАН-ын 100 жилийн ойд зориулсан аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын гарди Н.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэж байв.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн