Open iToim app
Спорт | 2 мин уншина

Арван жилийн дараа сэргэсэн Азийн элсний наадам

Арван жилийн дараа сэргэсэн Азийн элсний наадам
Нийтэлсэн 0 минутын өмнө
Элсний наадмын санаачилгыг Азийн олимпын зөвлөлөөс 2007 онд гаргаж, далайн эрэг болон элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж эхэлжээ. Элсний наадам нь түр байгууламж ашиглан харьцангуй бага зардлаар зохион байгуулагддаг тул олон улсын хэмжээнд хурдан тэлж, оролцох улс орнуудын тоо нэмэгдсэн байна.
Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн элсний наадам БНХАУ-ын Хайнань мужийн Санья хотод өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү наадам нь анх 2008 онд Индонезийн Бали аралд зохион байгуулагдсанаас хойш 2010 онд Оманы Мускат, 2012 онд БНХАУ-ын Хайян, 2014 онд Тайландын Пукет, 2016 онд Вьетнамын Да Нанг хотод тус тус болж байв. Сүүлд зохион байгуулагдсанаас хойш тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласны дараа дахин сэргэж байгаа нь энэ удаагийн онцлог болж байна. Мөн хоёр дахь удаагаа БНХАУ-д зохион байгуулагдаж буй наадам гэдгээрээ онцлогтой юм.
undefined
Энэ удаагийн наадамд 45 улсын 1800 орчим тамирчин 14 спортын 62 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Зохион байгуулагч БНХАУ 170 тамирчин, Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланка 77 тамирчинтай оролцож байгаа бол Монгол Улс 8 спортын төрөлд 51 тамирчин илгээжээ.
Монголын багийн тугчаар волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хандсүрэн болон гандболын тамирчин Г.Лхагвацэнд нар сонгогдон нээлтийн ёслолд оролцлоо. Харин тэмцээний салхийг хагалсан гандболын эрэгтэй шигшээ баг Оман, Тайландын багуудад ялагдал хүлээсэн бөгөөд өнөөдөр Малдив болон Катарын багтай тоглох юм. Тэд нийт долоон тоглолт хийж, дөрөвдүгээр сарын 27-нд хэсгийн шат өндөрлөнө.
undefined
Эмэгтэй гандболын багийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байгаа бол 3х3 сагсан бөмбөгийн тоглолтууд дөрөвдүгээр сарын 25-наас эхэлнэ. Эмэгтэй баг Тайвань, Малайз, Индонезтэй нэг хэсэгт багтсан бол эрэгтэй баг Малайз, Шри Ланктай өрсөлдөхөөр болсон байна.
undefined
Өнөөдөр жюү жицү болон триатлоны аваргууд тодрох бөгөөд Монголын 11 жюү жицүгийн тамирчин хоёр өдрийн турш өрсөлдөнө. Мөн триатлоны төрөлд Ц.Аяс, Э.Шинэ-Од нар Азийн шилдгүүдтэй хүч үзэх юм. Мөн Монголын талд жюү жицүгийн төрөлд олон улсын шүүгч Т.Мөнх, Б.Буяндэлгэр нар урилгаар ажиллаж байгаа нь онцлог болж байна.
Азийн элсний наадам хамгийн сүүлд 2016 онд Вьетнамын Да Нанг хотод болсон бөгөөд Монголын баг тухайн үед 7 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр V байрт шалгарч байв. Энэ удаагийн наадамд Монголын баг дахин амжилтаа ахиулах зорилготой оролцож байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн