Open iToim app
Спорт | 2 мин уншина

3х3 Шанхайн дэлхийн цуврал тэмцээнд оролцох Монголын багууд тодорлоо

3х3 Шанхайн дэлхийн цуврал тэмцээнд оролцох Монголын багууд тодорлоо
Нийтэлсэн 44 минутын өмнө
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн нэр хүндтэй цуврал болох “FIBA 3x3 World Tour” энэ оны улирлаа эхлүүлэхэд бэлэн болж, дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөн дахин эхлэх гэж байна. FIBA-аас зохион байгуулдаг уг тэмцээн нь олон хотод шат дараатайгаар явагддаг бөгөөд улирлын турш оноо цуглуулсан багууд финалд шалгардаг онцлогтой.
Энэ удаагийн цувралын нэгэн чухал шат болох “FIBA 3x3 World Tour Shanghai”  тэмцээн тавдугаар сарын 23-24-нд Шанхай хотод зохион байгуулагдах юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг клуб багууд оролцож, аваргын төлөө өрсөлдөнө.
Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “The League Quest 1” тэмцээн өндөрлөж, шилдэг багууд шигшигдэн 3х3 Шанхайн дэлхийн цуврал тэмцээнд оролцох багууд албан ёсоор тодорлоо.
undefined
Эрэгтэйчүүдийн ангилалд “Ulaanbaatar East” болон “Ulaanbaatar West” багууд финалд үлдэж, ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн. Шийдвэрлэх тоглолтод “Ulaanbaatar East” баг илүү довтолгоо, хамгаалалтыг хослуулж 22:15-ын харьцаагаар ялалт байгуулснаар FIBA 3x3 World Tour Shanghai тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх эрхийг авлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд “Mongolia” баг хүчтэй тоглолтыг үзүүлж, финалд “Bayangol Amazons”-ыг 21:5 гэсэн илт давуу оноогоор буулган авсан нь тэдний форм, бэлтгэл ямар өндөр байгааг харуулсан юм. Ийнхүү эмэгтэй баг ч мөн Шанхайг зорих эрхээ баталгаажууллаа.
undefined
Монголын багууд сүүлийн жилүүдэд 3х3 төрлөөр эрчимтэй хөгжиж, олон улсын тавцанд тогтмол амжилт гаргаж байгаа. Ирэх улиралд өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байгаа бөгөөд Монголын багуудын амжилт олон улсын анхаарлыг дахин татах эсэх нь спорт сонирхогчдын гол хүлээлт болоод байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн