Өмнөговь аймаг анх удаа орон нутгийн бонд гаргаж, дулааны цахилгаан станц барих болсон. Засгийн газар найман сарын өмнө тус аймагт бонд гаргах эрх өгсөн бөгөөд 3 жилийн хугацаанд босгох аж. 2026 онд 150, 2027 дараагийн жил 300, 2028 онд 50 тэрбум төгрөгийн бондоо босгох аж. Хүүгийн хувьд жилийн 16%-тай, 24 сарын хугацаатай байх юм байна.Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Даланзадгад хотод 50 мВт цахилгаан станц барих юм. Бонд гаргахад УИХ, Засгийн газар болон аймгийн ИТХ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг бөгөөд Өмнөговь аймаг бүх зөвшөөрлөө авчээ. Гурван жилийн дараа ашиглалтад оруулах дулааны цахилгаан станц өөрийн хөрөнгө оруулалтыг нөхөөд, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.Даланзадгадын одоогийн ДЦС-ыг 2000 онд ашиглалтад оруулжээ. Тухайн үед 14 мянган хүнтэй байсан Даланзадгад сумын дулаан, цахилгааны хэрэгцээг энэ станцаар хангахаар тооцсон юм байна. Уг станцыг ашиглах 25 жилийн хугацаа дуусаад 5 жил өнгөрсөн байна. Харин шинээр барих станц нь 50 МВт-ын хүчин чадалтай, дулаан, цахилгаан хослуулан үйлдвэрлэнэ. ТЭЗҮ-ийг нь орон нутгийн хөрөнгөөр боловсруулжээ.