Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

АТГ: Туулын хурдны замаар хэрэг үүсгэсэн, шалгаж байгаа албан тушаалтан байхгүй

АТГ: Туулын хурдны замаар хэрэг үүсгэсэн, шалгаж байгаа албан тушаалтан байхгүй
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 22
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар НЗДТГ-ын хэрэгжүүлж буй Туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэхдээ тус төсөлтэй холбогдоод байгаа албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгаж дуустал хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдэв.
Хууль хяналтын байгууллагад Туулын хурдны замын төсөлтэй холбоотой шалгагдаж байгаа ямар албан тушаалтнууд байгааг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэгээс сэтгүүлч тодруулахад тодорхой тайлбар өгсөнгүй. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарын зургийг эвлүүлсэн зураг бүхий мэдээлэл тарааж байгаа юм.
Тиймээс АТГ-аас Туулын хурдны замын төсөлтэй холбоотой хэрэг үүсгэж, албан тушаалтнуудыг шалгаж байгаа, эсэхийг тодруулахад "Энэ асуудлаар үүсгэсэн хэрэг байхгүй" гэлээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн