Open iToim app
Спорт | 2 мин уншина

МУГТ Б.Сэр-Од Бостоны марафонд амжилттай уралдлаа

МУГТ Б.Сэр-Од Бостоны марафонд амжилттай уралдлаа
Нийтэлсэн 6 минутын өмнө
Дэлхийн долоон том марафоны нэг болох Бостоны марафон нь дэлхийн хамгийн ууган, бас хамгийн алдартай марафоны нэг нь юм. Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт , МУГТ Б.Сэр-Од өчигдөр АНУ-ын Бостоны марафонд хурд сорилоо.
Энэ жил 130 дахь удаагаа зохиогдсон Бостоны марафонд Б.Сэр-Од "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field"-д гүйж, 2:16:41 амжилтаар 54 дүгээр байрт орлоо.  Бостоны марафонд Монголын марафонч анх удаагаа элит гараанд уралдсан нь энэ бөгөөд Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдлээ.
undefined
Энэ жилийн Бостон марафонд нийтдээ 137 орны 30 мянга гаруй мэргэжлийн элит, сонирхогчид, пара гүйгч оролцсон бөгөөд эдний дунд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон, 1968 онд Бостоны марафонд түрүүлж байсан, эдүгээ 79 настай, сэтгүүлч Эмби Барфут, сансрын нисэгч Сунита Уильямс нарын олны танил хүмүүс байлаа.
Энэ жилийн марафон цаг агаарын хувьд сэрүүн, салхи багатай байсан нь тамирчдад гүйхэд таатай нөхцөл бүрджээ.
undefined
Эрэгтэй төрөлд Кенийн тамирчин Жон Корир түрүүлж, уралдааны замын шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Тэрээр уралдааны турш тогтвортой хурд барьж, сүүлийн хэсэгт өрсөлдөгчдөөсөө тасран барианд оржээ. Хоёрдугаар байрт Танзани улсын тамирчин Альфонс Симбу, гуравдугаар байрт мөн Кенийн гүйгч Бенсон Кипруто орсон байна.
Эмэгтэй төрөлд мөн Кенийн тамирчид давамгайлж, Шарон Локеди түрүүлж аваргаа хамгааллаа. Тэрээр уралдааны дунд үеэс тэргүүлж, сүүлчийн километрүүдэд өрсөлдөгчдөөсөө илүү хурдтай байж барианд орсон байна. Хоёр, гуравдугаар байрыг мөн Кенийн тамирчид эзэлсэн нь тус улсын холын зайн гүйлтийн хүчийг дахин харууллаа.
АНУ-ын тамирчдын хувьд энэ жил онцлох амжилт гаргасан бөгөөд эмэгтэй ангилалд Жесс МакКлейн тавдугаар байрт орж, Бостоны түүхэнд АНУ-ын тамирчдын хамгийн өндөр амжилтуудын нэгийг үзүүлсэн байна. Мөн АНУ-ын хэд хэдэн гүйгч эхний 10-т багтаж, дотоодын өрсөлдөөн хүчтэй байгааг харууллаа.
Тэргэнцрийн ангилалд Швейцарын тамирчин Марсель Хуг эрэгтэй төрөлд түрүүлсэн бол эмэгтэй ангилалд Их Британийн тамирчин Эден Рейнбоу-Купер аварга болжээ. Тэд хоёулаа хурд, техникээ төгс хослуулсан тоглолтоороо ялгарсан байна.
Алдарт Бостоны марафоны элит гараанд уралдсан Монголын анхны марафонч Б.Сэр-Од олимпын наадамд 2004 оноос тасралтгүй зургаан удаа, хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа оролцсон манай гараг дээрх анхны бөгөөд цорын ганц марафонч гэдгээрээ дэлхийд алдартай билээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн