Бээжин хотод болсон хагас марафоны үеэр Хятадад үйлдвэрлэсэн олон арван хүн төрхтэй роботууд хүмүүсийг гүйцэж түрүүлэн, тэдний биеийн чадвар болон өөрийгөө удирдан чиглүүлэх технологи эрчимтэй сайжирч буйг харууллаа.Энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн анхны зохион байгуулалт олон саатал, доголдлоор дүүрэн байсан бөгөөд ихэнх роботууд барианд орж чадалгүй үлдсэн юм. Тухайн жилийн аварга робот 2 цаг 40 минутын амжилт үзүүлсэн нь хүний ангиллын ялагчийн хугацаанаас хоёр дахин удаан байжээ.Харин энэ жил байдал эрс өөрчлөгдсөн байна. Оролцогч багийн тоо 20-оос 100 гаруй болж нэмэгдсэнээс гадна зарим тэргүүлэгч роботууд мэргэжлийн тамирчдаас илүү хурдтай гүйж, хамгийн эхэнд барианд орсон хүнээс 10 гаруй минутаар илүүрхжээ.Өнгөрсөн жилээс ялгаатай нь энэ удаа 21 км-ийн зайд оролцсон роботуудын бараг тал нь алсын удирдлагагүйгээр, өөрсдөө маршрутаа тодорхойлон гүйсэн байна. Роботууд болон 12 мянган гүйгчид мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд тусдаа замаар зэрэгцэн гүйжээ.Марафонд түрүүлсэн роботыг Хятадын ухаалаг гар утасны “Honor” компани бүтээсэн бөгөөд 50 минут 26 секундэд барианд орсон нь өнгөрсөн сард Угандагийн гүйгч Жейкоб Киплимогийн тогтоосон хагас марафоны дэлхийн дээд амжилтыг 7 минутаар ахиулжээ.