Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш эмнэлгийн оношилгоо, үйлчилгээ үнэгүй хийгдэж байна

Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш эмнэлгийн оношилгоо, үйлчилгээ үнэгүй хийгдэж байна
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 20
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож  үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Монгол Улсад халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа нь амьдралын хэв маягтай шууд холбоотой. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илчүүлгийг бодит ажил болгоход энэхүү өдөрлөг чиглэж байна.
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй уг өдөрлөгийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг. Иргэн бүрийн оролцоо, зөв дадал эрүүл нийгмийн үндэс юм. Ард  иргэдийг эрүүл мэндийн нээлттэй хаалганы гурван өдрийн өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дөрөвдүгээр сарын 20-оос 22-ны өдөр хүртэл үргэлжлэх уг өдөрлөгийн эхний өдөр спортыг таниулах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үүднээс Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн суралцагчид нээлттэй бэлтгэлээ сонирхуулсан бол Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эмнэлгээс эрт илрүүлгийн шинжилгээ авч байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, 22-нд уламжлал анагаах ухааны өдөрлөг зохиогдоно.
Энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ой тохиож буй бөгөөд уламжлалт анагаах ухааны өв соёл, мэдлэгийг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх бодлого мөн хэрэгжиж байна.
Энэхүү өдөрлөгт ирснээр бие бялдрын үнэлгээ хийлгэж, мэргэжлийн эмч нараас дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө авахаас гадна нийтийн биеийн тамир, спортын клуб, холбоо, нэмэлт бараа бүтээгдэхүүний мэдээлэлтэй танилцаж, олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд оролцох боломжтой. 
Өдөрлөг гурван өдрийн турш 8:30 цагаас эхэлж, 17:30 цагт дуусна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн