Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Шүүх З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүрд нь хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хаслаа

Шүүх З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүрд нь хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хаслаа
Нийтэлсэн 2 минутын өмнө
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 5 дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ. Түүнлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцно. Мөн шүүгдэгчдийн цагдан хорих ялыг нь энэ өдрөөс тооцож эхлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлосон байдаг.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн