Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: С.Бямбацогт бол парламентыг хадган дээр тавьж Ерөнхийлөгчид өгсөн түүхэн дэх хамгийн ичгүүртэй спикер

Л.Оюун-Эрдэнэ: С.Бямбацогт бол парламентыг хадган дээр тавьж Ерөнхийлөгчид өгсөн түүхэн дэх хамгийн ичгүүртэй спикер
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 16
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт өнөөдөр болж УИХ-ын 101 гишүүний 57 гишүүн буюу 56.4 хувийн саналаар дэмжигдлээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж шүүмжлэв. 
Нэг нүүрний дор хоёр амьдардаг парламентын үнэт зүйлээсээ ухарсан УИХ-ын гишүүдийн нэрсийг нийгэмд зарлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламентын түүхэн дэх гунигтай өдөр өнөөдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай юу гэх хандлага сүүлийн хэд хоног үргэлжиллээ. Парламентад хүндэтгэлгүй, дээрэнгүй, ёс зүйгүй хэлэлцүүлгүүд боллоо. Парламентад суудалтай таван намын дөрөв нь байр сууриа эсрэг илэрхийлсэн байхад хүч түрж өнгөрсөн 7 хоногт эсрэг байр суурьтай байсан гишүүдийг учир битүүлгээр өнөөдөр ирүүлсэнгүй. Заримд нь магадгүй хэрэг үүсгэж ирүүлээгүй байж мэднэ. Хэрэг үүсгээд гишүүдийг эрхшээлдээ байлгадаг явдал илт харагдах болсон. Парламентаа хамгаалах ёстой УИХ-ын дарга нь илт нэг талыг барьж парламентын жишгээс гажиж 7 хоног санал хураалтыг хойшлууллаа. Гишүүд тийм, үгүй гэж санал өгөхдөө маш их айдастай болсон байна. Нэг нүүрний дор хоёр амьдардаг парламентын үнэт зүйлээсээ ухарсан УИХ-ын гишүүдийн нэрсийг нийгэмд зарлах хэрэгтэй.
Бид Ерөнхийлөгчөө ард иргэдийн саналаар сонгож болохгүй гэдгийг Ерөнхийлөгчийн мэдэгдлээс харж болох юм. Парламентын дээр Ерөнхийлөгч байна, гишүүдээс илүү олон хүний саналаар сонгогдож гарч ирсэн гэж ярьсан юм. Цаашдаа хэлэлцэж буй асуудал батлагдвал Монгол Улсын парламент дунтай адилхан чив чимээгүй бүтэц болно. Зөвхөн санал хураадаг, үзэл санаа гэж байхгүй, эр зориггүй парламент болох юм. Парламент руу маш бүдүүлгээр 10 сарын хугацаанд халдлаа. Өнөөдрийн санал хураалт илт хууль зөрчсөн хууль бус санал хураалт юм. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй. Монгол Улс алхам алхмаар дарангуйлал руу шилжиж байна. Хүч түрж энэ хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. Бүх зүйлийг залиар явуулдаг энэ ичгүүртэй зүйлээ ах нар одоо болимоор байна. Айл гэрт хоёр аав, хоёр ээж суудлаа булаацалдаж байгаа мэт асуудал Монгол Улсад үүсээд байна. Парламентын засаглалтай гэж хэдүүлээ худлаа ярихаа болъё. Бие даасан Ерөнхий сайд гэж байхаа болиод байна. 
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид аваачиж өгсөн түүхэн дэх хамгийн ичгүүртэй, тас хараар будагдаж үлдэх спикер боллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан МАН-ын их хурал биш. Харин ард түмний их хурал юм
УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Үүрэг нь угаасаа тийм байдаг. Түүнээс биш Ерөнхийлөгч УИХ-ыг хянах ёстой байгууллага биш. Ерөнхийлөгчийн тамгын газрынхан энийг мэдэж аваарай. Бид хэдэн Ерөнхийлөгчтэйгөө мэдэхээ болиод байна. Мөн УИХ-ынхаа эсрэг байдаг УИХ-ын даргыг эсэргүүцэж байна. Энэ их хурал бол МАН-ын их хурал биш. Энэ хурал бол бүх ард түмний их хурал шүү. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн