БНСУ Ойрх Дорнод дахь дайны нөхцөл байдлын улмаас эрчим хүчний өөр эх үүсвэр эрэлхийлж байгаа бөгөөд Казахстанаас түүхий нефть нийлүүлэх хэлэлцээр амжилттай болоход тун ойртсон гэж тус улсын Аж үйлдвэрийн сайд ням гарагт мэдэгдлээ.“Нэлээд ахиц гарсан тул ирэх долоо хоногийн эхээр тодорхой хэмжээ болон дэлгэрэнгүй мэдээллийг зарлах боломжтой болно” хэмээн Аж үйлдвэрийн сайд Ким Жон Гван KBS телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.Энэ сарын эхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хүн Сик Ким Жон Гван сайдын хамт Казахстан улсад айлчилж, Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэхэд үүссэн саатлын улмаас түүхий нефть болон нафта нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.“Казахстан хол мэт сонсогдож магадгүй ч АНУ-аас нийлүүлдэгтэй ойролцоо хугацаа буюу 50-60 хоног зарцуулдаг” гэж Ким Жон Гван хэлээд, энэхүү айлчлал нь урт хугацаанд нефтийн нийлүүлэлтийг төрөлжүүлэх зорилготой байсан гэдгийг онцолжээ.Эрчим хүчний хэрэгцээнийхээ бараг бүх хэсгийг импортоор хангадаг, нефтийн худалдан авалтынхаа 70 хувийг Ойрх Дорнодоос авдаг Өмнөд Солонгос улс мөн өнгөрсөн сард АНЭУ-аас 24 сая баррель түүхий нефть нийлүүлэх амлалтыг авчээ.